Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 4:16 - Ариун Библи 2004

16 Израиль нь зөрүүд бяруу шиг зөрүүд юм болохоор ЭЗЭН тэднийг одоо уудам бэлчээр дэх хурга шиг хариулж чадах уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Зөрүүд бяруу шиг Израиль зөрүүд болохоор ЭЗЭН тэднийг уудам бэлчээр дэх хурга мэт хариулах уу?

Onani mutuwo Koperani




Хосеа 4:16
19 Mawu Ofanana  

Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Тэр чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн, өргөн уудам улс уруу шиднэ. Чи тэнд үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи өөрийнхөө эзний гэрийн ичгүүр нь болно».


Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ.


Хурганууд өөрийн бэлчээрт байгаа шиг идээшилж, баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.


Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч! Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөд бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


ЭЗЭН айлдахдаа “Итгэлгүй Израиль өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас илүү зөв шударга болохоо батлав.


Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад «Итгэлгүй Израиль юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэнд завхайрав.


Итгэлгүй Израилийн бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, түүнд салсны гэрчилгээ өгсөн боловч түүний итгэл эвдэгч эгч Иуда эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов.


Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм. Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.


Тийм учраас ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тастуулах болно. Учир нь тэдний нүглүүд их, тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.


Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.


Тэгвэл яагаад Иерусалимийн энэ хүмүүс, байнга итгэлээс няцан эргэсэн бэ?


Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ. Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно. Би Ефраимыг морин тэргэнд хөллөж, Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.


Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж, тэдний даамангийн хаалтуудыг нурааж, тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.


Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон. Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.


Нутаг чинь эзгүйрч, хотууд чинь балгас болоход та нарыг ч Би үндэстнүүдийн дунд тарааж, араас чинь илдийг сугалах болно.


Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.


Би Саулыг хаан болгосондоо харамсаж байна. Учир нь тэр Намайг дагахаас буцан эргэж, Миний тушаалыг үл сахив гэв. Самуел санаа зовж, шөнөжингөө ЭЗЭНд хандан уйлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa