Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:9 - Ариун Библи 2004

9 Тэгэхээр ургац хураах үед нь Би Өөрийн үр тариаг буцаан авч, улирал нь болоход Өөрийн шинэ дарсыг буцаах болно. Бас түүний нүцгэн биеийг халхлахаар өгөгдсөн Өөрийн ноос ба Өөрийн маалингыг Би авч явах болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Тиймээс цаг нь болоход Би үр тариагаа Улирал нь болоход Шинэ дарсаа эргүүлэн авна. Нүцгэнийг нь халхалж байсан Ноос, маалингаа Би бас буцааж авна.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:9
15 Mawu Ofanana  

Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан.


Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.


Тэд чиний хувцсыг тайлж, чиний үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг булааж авна.


Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.


Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн, анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана. Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.


Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг. Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй. Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.


Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.


ЭЗЭН бодлоо өөрчилж, зөөлрөн, Өөрийнхөө ард ерөөлийг буюу та нарын Бурхан ЭЗЭНд зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг үлдээхгүй гэдгийг хэн мэдэх билээ?


Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.


Едом нь “Бид цохигдсон, гэвч бид буцан ирж, балгаснуудыг босгоно” гэж хэлэвч түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэд босгож болно, харин Би нураах болно. Тэднийг хорон муу нутаг, ЭЗЭНий зэвүүцлийг мөнхөд авсан ард түмэн хэмээн дуудах болно”.


Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa