Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 2:5 - Ариун Библи 2004

5 Учир нь тэдний эх завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Учир нь эх нь завхайрсан. Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ. Учир нь «Надад талх, ус, ноос, маалинга, тос, дарсыг минь өгдөг Амрагуудынхаа араас би явна» гэж тэр хэлжээ.

Onani mutuwo Koperani




Хосеа 2:5
33 Mawu Ofanana  

Итгэмжит хот яаж янхан болсон бэ? Зөв шударгаар дүүрэн, энд үнэн зөв хоноглодог байсан атал, харин одоо алуурчдаар л дүүрчээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан, та нарын эх ч та нарын нүглээс болж хөөгдсөн.


Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


“Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ. Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.


Иерусалим аа, сэрэмжтэй бай, эс тэгвэл Би чамаас хөндийрөн, чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно”.


Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.


Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.


Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.


ЭЗЭН Хосеагаар дамжуулан анх айлдсан үед ЭЗЭН Хосеад —Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисоор, эрээ цээргүй завхайрлыг үйлдэж байна гэв.


“Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд. Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш. Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж, хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.


Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.


Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.


Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно. Би чиний эхийг устгана.


Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ. Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.


Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид болон залуус цангаснаас болж ухаан алдах болно.


Филистийн ноёд —Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд аугаа тахилыг өргөн баярлахаар цуглацгаав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa