7 Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно. Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
7 Тиймээс Би тэдэнд арслан мэт болж, Ирвэс шиг Би замын хажууд отох болно.
Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан. Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.
ЭЗЭН дайчин мэт урагшилж, дайнч мэт зүтгэн босож, дуугаа өндөрлөн дайнд уухайлж, Өөрийн дайсныг дарна.
Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив. Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.
Тийм учраас ойн арслан тэднийг алж, цөлийн чоно тэднийг устгана. Ирвэс хотуудыг нь харж байна. Хотоос гарах хүн бүр тастуулах болно. Учир нь тэдний нүглүүд их, тэдний итгэлээс няцах явдлууд тоолшгүй олон ажээ.
Миний хувьд Тэрээр отон хэвтэж буй баавгай мэт, Далд газруудад байх арслан мэт юм.
Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.
Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна. Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна. Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж, Кармелын орой нь хатжээ” гэсэн.
Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу? Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос, нүхэн дотроосоо архирах уу?
Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.