Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:4 - Ариун Библи 2004

4 Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Гэвч Египет газраас Би та нарын Бурхан ЭЗЭН. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдэх ёсгүй. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.

Onani mutuwo Koperani




Хосеа 13:4
14 Mawu Ofanana  

Газруудын бүх бурхдын дотроос хэн нь миний гараас газар нутгаа аварсан юм бэ? Тэгэхэд ЭЗЭН миний гараас Иерусалимыг аварна гэж үү?” гэв.


Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн. Би чиний төлөө Египетийг золиослон, Куш ба Шебаг чиний оронд өгөв.


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан, Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.


Би бас эш үзүүлэгчдэд айлдан, үзэгдлүүдийг олшруулсан. Эш үзүүлэгчдээр дамжуулан Би сургаалт зүйрлэлүүдийг өгсөн.


Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсан. Товлогдсон найр наадмуудын өдрүүдийнх шиг Би та нарыг дахин майхнуудад амьдруулах болно.


Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.


Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.


Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa