Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 13:10 - Ариун Библи 2004

10 “Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Бүх хотод чинь чамайг аврах Чиний хаан хаана байна вэ? “Надад хаан болоод ноёдыг өгөөч” гэж чиний хэлж байсан Тэр шүүгчид чинь одоо хаана байна вэ?

Onani mutuwo Koperani




Хосеа 13:10
26 Mawu Ofanana  

Иеробоамын эргэж ирснийг Израилийн бүх ард түмэн сонсоод, хүн илгээн, түүнийг чуулганд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын бүлийнхнийг зөвхөн Иуда овог л дагав.


Гэвч Египетийн хаан Со уруу элч илгээн, жилээс жилд үйлдэж байсан шигээ Ассирийн хаанд алба гувчуур өргөхөө больсонд Хошеагийн хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шоронд хорьжээ.


ЭЗЭН бол үүрд мөнхөд Хаан юм. Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.


Израиль өөрийн Бүтээгчдээ баярлагтун. Сионы хөвгүүд өөрсдийн Хаандаа баярлагтун.


Бурхан, Та бол миний Хаан. Иаковд ялалтыг тушаагаач.


Гэсэн ч Бурхан бол эртнээс миний хаан юм. Тэрээр дэлхийн дунд авралын ажлуудыг хийдэг.


Учир нь бидний бамбай бол ЭЗЭНийх бөгөөд Израилийн Ариун Нэгэн бол бидний Хаан.


Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.


Би бол ЭЗЭН, та нарын Ариун Нэгэн, Израилийн Бүтээгч, та нарын Хаан”.


Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ? Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог. Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


“Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан, бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.


Үнэхээр одоо тэд “Бид ЭЗЭНийг хүндэтгэдэггүй учраас бидэнд хаан байхгүй. Хааны хувьд гэвэл, тэр бидний төлөө юу хийж чадах вэ?” хэмээх болно.


Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг. Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.


Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй. Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй. Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.


ЭЗЭН бүх дэлхийн хаан болж, тэр өдөр ЭЗЭН нь цорын ганцаар байж, Түүний нэр нь цорын ганц байх болно.


Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү мөн. Та бол Израилийн Хаан мөн гэж Түүнд хэлэв.


ЭЗЭН Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa