Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 11:11 - Ариун Библи 2004

11 Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно. Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт Тэд дагжсаар ирэх болно. Би тэднийг байшингуудад нь суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Onani mutuwo Koperani




Хосеа 11:11
17 Mawu Ofanana  

Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?


Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана. Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ. Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж, тэд дахин хэзээ ч доройтохгүй.


Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би тэдний буулгыг эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Тэд цаашид үндэстнүүдэд олз болохгүй, газрын араатнууд тэднийг залгихгүй. Харин тэд аюулгүй амьдарч, хэн ч тэднийг айлгахгүй.


Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.


Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно.


Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.


Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.


Гэвч Сион уулан дээр аврал оршиж, энэ уул нь ариун байх болно. Иаковын гэр нь өөрсдийн эд хөрөнгөө эзэмших болно.


Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч, Ассириас тэднийг цуглуулна. Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна. Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.


Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно”гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa