Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хаггаи 2:3 - Ариун Библи 2004

3 “Та нарын дунд үлдсэн, энэ сүмийг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 “Та нарын дунд үлдсэн, энэ өргөөг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?

Onani mutuwo Koperani




Хаггаи 2:3
8 Mawu Ofanana  

Давид —Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэлийг базаав.


Тэд ЭЗЭНийг магтан, талархал өргөн, —Тэр бол сайн. Түүний хайр энэрэл нь Израиль дээр мөнхөд байдаг гэж дуулцгаав. ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан тул бүх хүмүүс ЭЗЭНийг магтахдаа чанга дуугаар хашхирцгаав.


Тахилчид, левичүүд болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн олон хөгшин хүмүүс анхны сүмийг үзсэн болохоор өөрсдийнхөө нүдний өмнө энэ өргөөний суурь тавигдахыг хараад чанга дуугаар уйлцгааж, олон хүн баярлан шуугиж байв.


Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо. Иерусалим эзгүйрлээ.


Тэд Түүний хээ чимэглэлийг сайрхал болгож, түүгээр өөрсдийн бузар ба жигшүүрт юмсын хөргүүдийг бүтээв. Тиймээс Би түүнийг тэдэнд жигшүүрт юм болгоно.


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa