Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хаггаи 1:14 - Ариун Библи 2004

14 Ингээд ЭЗЭН Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сэтгэлийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сэтгэлийг ба үлдсэн бүх ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд ирж, өөрсдийн Бурхан түмэн цэргийн ЭЗЭНий өргөөн дээр ажилласан.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Ингээд ЭЗЭН, Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабелын сүнсийг, тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуагийн сүнсийг, үлдсэн бүх ард түмний сүнсийг хөдөлгөлөө. Тэд ирж, өөрсдийн Бурхан түг түмдийн ЭЗЭНий өргөөн дээр ажиллав.

Onani mutuwo Koperani




Хаггаи 1:14
19 Mawu Ofanana  

Иймээс Израилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.


Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ


Персийн хаан Корешийн эхний жилд Иеремиагийн амаар хэлүүлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд ЭЗЭН Персийн хаан Корешийн сүнсийг хөдөлгөж, Кореш өөрийн бүх хаанчлал даяар тунхаглаж, мөн үүнийг бичгээр зарлан,


Тэгэхэд Иуда болон Бениамины эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид, тахилч нар ба левичүүд болон Иерусалим дахь ЭЗЭНий өргөөг дахин барихын тулд явуулахаар сүнсийг нь Бурхан хөдөлгөсөн хүн бүр босоцгоов.


Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.


Бид Иуда мужид, агуу Бурханы өргөө уруу очсон ба түүнийг том чулуугаар барьж, хэрмүүдийг нь дүнзээр босгож буй бөгөөд энэ ажлыг маш болгоомжтой явуулж байгаа болон тэдний гарт амжилттай явагдаж байгаа гэдгийг хаан мэдтүгэй!


Тиймээс бид хэрмийг барьсан ба бүх хэрэм өндрийнхөө хагаст л хүрчээ. Учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв.


Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.


Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь —


Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагасан. Ард түмэн ЭЗЭНээс эмээв.


Энэ нь Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын хорин дөрвөнд болжээ.


Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа болон үлдсэн ард түмэнд хэлэгтүн.


Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.


Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай.


Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгож, Өөрийнхөө мэлмийд тааламжтай зүйлийг бидний дотор бүтээлгэхээр Есүс Христээр дамжуулан ажиллаж байна. Есүс Христэд алдар нь [үеийн] үед байх болтугай. Амен.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa