Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 3:8 - Ариун Библи 2004

8 Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь гол мөрнүүдэд уурссандаа, эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Та морьдоо хөлөглөн Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь Гол мөрнүүдэд уурссандаа, Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү? ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу?

Onani mutuwo Koperani




Хабаккук 3:8
24 Mawu Ofanana  

Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг. Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг. Тэрээр салхины жигүүрээр явдаг.


Тэнгис хараад зугтжээ. Иордан ч ухран буцав.


Тэнгис ээ, юуны учир чи зугтав аа? Иордан аа, чи юунд ухрав аа?


Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.


Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөө Өөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч. Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.


Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг. Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.


Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун. Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн.


Бурхан, их ус Таныг харсан. Их ус Таныг харсан бөгөөд тэд ихэд айсан. Гүн нь ч чичирсэн.


Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


ЭЗЭН Мосед —Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.


Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Намайг ирэхэд яагаад хэн ч байхгүй байв? Намайг дуудахад яагаад хэн ч хариу эс өгүүлэв? Миний мутар золиослон авч чадахааргүй богино юм уу? Эсвэл Надад аврах хүч байхгүй байна уу? Үзэгтүн, Би Өөрийн зэмлэлээр далайг ширгээж, гол мөрнийг говь болгосон. Тэндхийн загас ус дутагдсанаас болж өмхийрөн, цангаж үхнэ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


Тэр далайг зэмлэж, хатаадаг. Тэр бүх голыг хатаадаг юм. Башан, Кармел болон Ливаны дэлбээнүүд ганддаг.


Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр, их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.


Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт —Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдэх юм.


Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан зүсмийн морь байлаа. Түүн дээр суусан нь “Итгэмжит бөгөөд Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаараа шүүж дайтдаг.


Цагаан өнгөтэй цэвэрхэн, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэр дэх дайчид цагаан зүсмийн морьд унан Түүнийг дагаж байв.


Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa