Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 2:5 - Ариун Библи 2004

5 Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 Гэтэл бас ихэрхэг хүн дарсанд хууртан, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүсэлээ ихэсгэж, Үхэлтэй адил хэзээ ч ханаж цадахгүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, Бүх ард түмнийг өөртөө хураана.

Onani mutuwo Koperani




Хабаккук 2:5
33 Mawu Ofanana  

Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.


Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.


Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.


Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс “Бардам”, “Их зант”, “Басамжлагч” зэрэг нь аж.


Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.


Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй. Энэ нь бас л хоосон.


Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж, зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.


Бид Моабын бардам, хэт бардам, ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.


Тэр өдөр хүний бардамнал нь номхтгогдож, хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдахад, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна. “Ахмадууд аа, босогтун. Бамбайнуудаа тослогтун”.


Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.


Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.


Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж, тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг. Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.


Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?


Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг зорилгоо болго.


Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa