Хабаккук 1:6 - Ариун Библи 20046 Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг. Onani mutuwoАриун Библи 20136 Үзэгтүн, догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрсдийн бус газрыг эзэгнэхээр Дэлхийн энгээр жагсан урагшилдаг. Onani mutuwo |
Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, түүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна»”.
үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.