Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хабаккук 1:10 - Ариун Библи 2004

10 Тэд хаадыг дооглон, захирагчдаар тоглоом тохуу хийнэ. Тэд бэхлэлт бүрийг шоолон, тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

10 Тэд хаадыг дооглон, Захирагчдаар тоглоомын бай хийнэ. Тэд бэхлэлт бүрийг шоолон, Тэдгээрийг эзлэхээр бул чулуу овоолно.

Onani mutuwo Koperani




Хабаккук 1:10
14 Mawu Ofanana  

Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.


Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.


Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч «Дэлхийг донсолгон, хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?


Дараа жилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг Вавилон уруу авчирч ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Учир нь энэ хотын гэрүүдийн талаар болон бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа найм дахь жилд олзлон авав.


Кално нь Кархемиш шиг, Хамат нь Арпад шиг, Самари нь Дамаск шиг биш үү?


Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.


Би чиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.


Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.


Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.


“Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa