22 Эргэлзэгсдэд өршөөнгүй байгтун.
Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнануудын хоорондхыг шүүх болно.
Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя.
Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.
Ах дүү нар аа, хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол, сүнслэг та нар түүнийг дөлгөөн байдлын сүнс дотор шинэчлэн засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн соригдох вий.
мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь.
Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махан биеэр бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүйгээр өршөөнгүй ханд.