Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 9:18 - Ариун Библи 2004

18 Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.

Onani mutuwo Koperani




Исаиа 9:18
36 Mawu Ofanana  

Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа.


Харин хорон муу хүн мөхнө. ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж, Утаа мэт замхардаг.


Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч. Лааны тос галын өмнө хайлдгийн адил Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.


Ойг шатаадаг гал шиг, Уулсыг шатаадаг дөл шиг


Хүчтэн нь хуурайшсан мод болж, түүний үйлс нь оч болно. Тэд хоёул хамтдаа шатах бөгөөд түүнийг хэн ч унтраахгүй.


Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Надад хилэн байхгүй. Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.


Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.


Сион дахь нүгэлтнүүд айж, бурхангүй хүмүүс түгшүүрт автав. “Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ? Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


Үзэгтүн, гал ноцоож, бамбаруудаар өөрсдийгөө хүрээлэгч та нар бүгдээрээ галынхаа гэрэлд, ноцоосон бамбаруудынхаа дундуур алхагтун. Үүнийг чи Миний мутраас авна. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.


“Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг. Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог. Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөд тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгэхээр тэд өглөөний манан шиг, удахгүй алга болдог шүүдэр шиг, үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.


Харин би хойд зүгийн цэргийг та нараас алс холдуулан, тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, тэдний манлайг дорнын далай уруу, арын хамгаалалтыг нь өрнийн далай уруу хөөн зайлуулна. Тэдний муухай үнэр нь дэгдэн, эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.


Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.


Эзэн БУРХАН надад ийнхүү юмыг үзүүлсэн. Харагтун, Эзэн БУРХАН тэдэнтэй галаар тэмцэхээр дуудаж байсан. Тэр гал нь агуу гүнийг шатааж, тариалангийн газрыг ч түймэрдэж эхэллээ.


Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм. Харин Есавын гэр сүрэл мэт болно. Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”. Учир нь ЭЗЭН айлджээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.


“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Тэгээд Тэр Өөрийн зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр элч нарт нь бэлтгэсэн мөнх галд ор.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.


Харин тэр нь хогийн ургамлууд болон халгайнуудыг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг.


Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa