Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 8:4 - Ариун Библи 2004

4 Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 8:4
16 Mawu Ofanana  

Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галил буюу Нафталийн бүх газар нутгийг эзлэн авав. Тэрээр тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Тиймээс Ассирийн хаан түүнийг сонсов. Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлэн аваад, Кир уруу цөллөгт авч явж, Резинийг алжээ.


Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөв.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж, эвдэрсэн нуранги болно.


Ефраимын бэхлэгдсэн хот, Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл, Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй. Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав. —


Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь зуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно. Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.


Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил Гилеадыг цохисон юм.


Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү? гэж айлдав.


Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы зорилго нь сонголтын дагуу үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд


Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa