Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 7:6 - Ариун Библи 2004

6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлган сүрдүүлж, өөрсдөдөө хуваан аваад тэдний голд Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 «Иудагийн эсрэг очиж, тэднийг айлгаж, өөрсдөдөө Иерусалимыг таслан аваад дунд нь Табеелийн хүүг хаан болгон тавья» гэж хэлэлцэв.

Onani mutuwo Koperani




Исаиа 7:6
12 Mawu Ofanana  

Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг бүх израильчууд хараад, ард түмэн хаанд хариулан —Давидын дотор бидэнд ямар хувь байгаа вэ? Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй. Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа! Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.


Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.


Одоо та нар Давидын хөвгүүдээр удирдуулдаг ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирч байна.


Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.


Тийм учраас түүний Бурхан ЭЗЭН түүнийг Арамын хааны гарт тушаав. Тэд түүнийг ялж, түүнээс үлэмж тооны ардуудыг олзлон авч, Дамаскт аваачив. Түүнд хүнд хохирол учруулсан Израилийн хааны гарт тэр бас орсон юм.


Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.


Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж, Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.


Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.


Иудагийн хаан, Уззиагийн ач, Иотамын хүү Ахазын үед Арамын хаан Резин, Израилийн хаан Ремалиагийн хүү Пека нар Иерусалимын эсрэг дайтахаар явсан боловч, эзлэн авч чадсангүй.


Учир нь Арам, Ефраим, Ремалиагийн хүү чиний эсрэг мууг төлөвлөж,


Тиймээс Эзэн БУРХАН айлдаж байна. «Ийм юм болохгүй, бүтэхгүй.


—Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa