21 ”Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.
21 “Мөн тэднээс тахилч болон леви хүн болгохоор Би авна” гэж ЭЗЭН айлдаж байна.
Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.
Харин та нар ЭЗЭНий тахилч нар, бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн, үндэстнүүдийн эд баялгийг идэн, тэдний хөрөнгөөр сайрхах болно.
Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно» хэмээв” гэжээ.
Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог ажгуу.
Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.
Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.
биднийг хаанчлал болоод Бурхан ба Өөрийн Эцэгийн төлөөх тахилч нар болгосон Түүнд үеэс үед алдар хийгээд ноёрхол нь байх болтугай. Амен.
Анхны амилалтад багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно.
Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.