Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 66:12 - Ариун Библи 2004

12 Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч, үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, Үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 66:12
19 Mawu Ofanana  

Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.


Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг Та төгс амар тайван дотор хамгаална.


Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно. Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж, түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.


Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.


Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.


Учир нь чи өрнө ба дорно зүгт өргөсөн тэлж, чиний үр удам үндэстнүүдийг эзлэн, хаягдсан хотуудад нь суурьшина.


Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


Харин та нар ЭЗЭНий тахилч нар, бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн, үндэстнүүдийн эд баялгийг идэн, тэдний хөрөнгөөр сайрхах болно.


Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна. Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана”.


Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Давидын сэнтий, түүний хаанчлалд шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход, Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ.


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa