Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 64:3 - Ариун Библи 2004

3 Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад Уулс оршихуйд тань хайлжээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 64:3
16 Mawu Ofanana  

Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв.


Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээр Бурханы ажлуудыг үз.


Газар хөдөлжээ. Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан. Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.


Тэрээр ноёдын сүнсийг номхтгоно. Түүнээс дэлхийн хаад айдаг юм.


Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.


Бурхан Теманаас морилон ирж, Ариун Нэгэн Паран уулаас заларна. Села Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин, дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.


Тэрээр зогсож, газрыг хэмжсэн. Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон. Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв. Түүний замууд үүрдийнх юм.


Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд та бүхний төлөө та нарын нүдний өмнө үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, айлган сүрдүүлэлтээр дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн бурхан байна уу?


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa