Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 63:3 - Ариун Библи 2004

3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Уурандаа Би тэднийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ. Шүүс нь дээл уруу минь үсэрч, Би бүх хувцсаа бузарлачихлаа

Onani mutuwo Koperani




Исаиа 63:3
18 Mawu Ofanana  

Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.


Тэр —Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.


Бардам хүн бүрийг хараад, түүнийг номхруулж, хорон муу хүнийг зогсож буй газарт нь доошоо дэвслээч.


Бурханаар дамжуулаад бид зоригтой байх бөгөөд Бидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.


Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий. Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Тарианы сүрэл өтөг бууцны шавхайд гишгэгддэг шиг Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.


Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ. Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав. Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.


Ургац боловсорсон тул хадуурыг оруулагтун. Дарсны шахуурга нь дүүрэн байгаа тул ирээд гишгэгтүн. Тэдний бузар муу явдал нь асар их учраас торхнууд сагаж байна.


Тэгээд миний дайсан харж, “Чиний Бурхан ЭЗЭН хаана байна?” гэж надад хэлсэн хүнийг ичгүүр нөмрөх болно. Миний нүд түүнийг харж, тэр үед тэрээр гудамжны шавхай мэт доор гишгэгдэх болно.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Та нар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa