2 Таны дээл яагаад улаан, Таны хувцас яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
2 Дээл тань яагаад улаан, Хувцас тань яагаад усан үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.
Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.
Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.
тиймийн тул, Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Би чамайг цус урсгалтанд тушаах бөгөөд цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.
Тэнгэр элч хадуураа дэлхий уруу ширвэж, дэлхийн усан үзмийн багцыг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн агуу их шахуургад хаялаа.
Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.
Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.