Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 60:4 - Ариун Библи 2004

4 Нүдээ өргөн орчин тойрноо харагтун. Тэд бүгдээрээ цуглан, чам дээр ирж байна. Чиний хөвгүүд алс холоос ирнэ. Чиний охид гар дээр тэврүүлэн ирнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 60:4
18 Mawu Ofanana  

Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.


“Би бол ЭЗЭН. Би чамайг зөвт байдалд дуудсан. Би бас чиний гараас атгаад, чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгож, үндэстнүүдийн гэрэл болгоно.


Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас,


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Чиний хөвгүүд яарна. Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.


Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун. Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Чи тэднийг чимэглэл мэт зүүж, сүйт бүсгүй мэт гоёх болно.


Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.


Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.


Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч, тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно. Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж, жимсийг нь идэх болно.


Энэ нь Ассири болон Египетийн хотуудаас, Египетээс Евфрат хүртэл, далайгаас далай хүртэл, уулаас уул хүртэл тэд чам уруу ирэх өдөр болно.


Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна.


Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.


Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa