Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 60:18 - Ариун Библи 2004

18 Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 60:18
23 Mawu Ofanana  

Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино.


Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог. Тэр та нарыг хамгийн сайн улаан буудайгаар хангадаг.


Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.


Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.


Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.


Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?


Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй.


Би Өөрийн гэрийн доторх, ханануудын дундахыг болон хөвгүүд охидынхоос ч илүү сайн дурсгал, нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Учир нь чиний дааман хаалганууд өдөр ч, шөнө ч хаагдахгүй, ямагт нээлттэй байж Хүмүүс үндэстнүүдийн эд баялгийг чамд авчирч хаад нь цувааг хөтөлж ирнэ.


Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно.


Учир нь газар дэлхий мөчир нахиа ургуулан, цэцэрлэг дотор нь тарьсан юмсыг ургуулдаг шиг Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно.


Дааман хаалгаар орцгоо, орцгоо. Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун. Хүмүүсийн дээр туг босгогтун.


Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн, чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно.


Тэр Иерусалимыг босгож, байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.


Тэр түүнийг дөрвөн талд нь хэмжив. Энэ нь ариун болон бузрыг хооронд нь ялгахаар эргэн тойронд хэрэмтэй бөгөөд урт нь таван зуу, өргөн нь таван зуу байв.


Тэр олон ард түмний хоорондохыг шүүж, хүчирхэг, холын үндэстнүүдэд зориулан шийдвэрийг гаргах болно. Тэгээд тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй.


Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Гэвч цэргүүд болон үүгээр өнгөрөн буцагчаас болж Би Өөрийн өргөөг тойруулан хүрээлнэ. Одоо Би Өөрийн мэлмийгээр харсан учир ямар ч дарлагч дахин тэдний дээгүүр гарахгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa