Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 6:2 - Ариун Библи 2004

2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин, хоёроор нь нисэж байлаа.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа.

Onani mutuwo Koperani




Исаиа 6:2
34 Mawu Ofanana  

Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд —


Елиа тэр дууг сонсмогц нүүрээ нөмрөгөөрөө ороон, агуйн аманд гарч зогсов. Харагтун, дуу чимээ түүнд ирээд, —Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? хэмээв.


Микаиа —Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.


Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв.


Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа.


Херубууд далавчаа авдран дээгүүр дэлгэж, авдар болон дамнуургуудыг дээрээс нь халхалж байв.


Та бол ганцхан ЭЗЭН. Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь, Газрыг ба түүн дээр байгч бүхнийг, Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн. Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.


Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.


Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.


Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй. Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.


Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун.


Тэрээр салхийг Өөрийн элч, Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.


Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.


Тэр бол ариун хүмүүсийн чуулганд агуугаар эмээгдэх Бурхан, Өөрийг нь тойрч буй бүхнээс илүү сүрдэм юм.


Херубуудын далавчнууд дээш дэлгэгдэн, өршөөлийн суудлыг бүрхэн байх бөгөөд бие биен уруугаа харж байх ёстой. Херубуудын нүүр нь өршөөлийн суудал уруу харсан байна.


Мөн —Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув.


Херубуудын далавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв.


Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс чимхүүрээр авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.


Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биетээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.


Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.


Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв.


Тэдний тус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв.


тэдний далавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан.


Херубуудыг явахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй.


Тэд тус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв.


Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа. Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв.


би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.


Тэнгэр элч өөрийнхөө өмнө зогсогчдод хандан —Түүнээс бузар муу хувцсыг нь тайлан ав гээд түүнд дахин —Харагтун, Би чиний гэм бурууг чамаас авч, ёслолын дээлээр чамайг хувцаслана гэв.


Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ.


Тэр тэнгэр элч нарын тухай “Тэр тэнгэр элч нараа салхи болгож, үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол,


Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна.


Тус бүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж.


Сэнтий, ахлагчид болон дөрвөн амьтны эргэн тойронд бүх тэнгэр элч нар зогсож байлаа. Тэд сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж, —


Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa