12 ЭЗЭН хүмүүсийг хол аваачин, нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
12 ЭЗЭН, хүмүүсийг хол аваачин Нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
Тэгээд хотод үлдсэн бусад хүмүүс, Вавилоны хаан уруу оргосон оргодлууд болон бусад ард олныг бие хамгаалагчдын ахмад Небузарадан цөллөгт авч явжээ.
Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алжээ. Ийнхүү Иуда өөрийн газраас цөллөгт хөөгджээ.
Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон, хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.
ЭЗЭН минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн.
Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
“Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв. Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.
Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно.
Морьтон болон харваачийн дуугаар хот бүр зугтдаг. Тэд ой шугуй уруу орж, хадаар авирдаг. Хот бүр орхигдож, тэнд ямар ч хүн амьдардаггүй.
Тэгтэл Вавилоны хаан тэднийг цохиж, Хаматын нутагт Риблад тэднийг алжээ. Ийнхүү Иуда өөрийн нутгаас цөллөгт хөөгдлөө.
Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?
“Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Учир нь хэрэв тэдний голсон явдал нь дэлхийн эвлэрэл бол тэдний хүлээн авалт нь үхэгсдээс амилуулах явдлаас өөр юу байх билээ?
ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.