Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 59:18 - Ариун Библи 2004

18 Тэдний хийсэн үйлсийнх нь дагуу Тэр Өөрийн өрсөлдөгчдөд уур хилэн, Өөрийн дайснуудад өшөө хонзон, эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

18 Хийсэн үйлсийнх нь дагуу Тэр өрсөлдөгчдөдөө уур хилэн Дайснууддаа өшөө хонзон, Эргийн нутгуудад зохих хариуг нь өгнө.

Onani mutuwo Koperani




Исаиа 59:18
37 Mawu Ofanana  

Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж, өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.


Эзэн, хайр энэрэл ч Таных. Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн, Израилийн Хүчит Нэгэн тунхаглаж байна. “Аяа, Намайг эсэргүүцэгчдээс Би чөлөөлөгдөж, дайснуудаас Өөрийнхөө өшөөг авна.


Хулчгар зүрхтнүүдэд “Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.


Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна.


Харин Би “Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ. Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт, Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд, ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Би мөн уур хилэнгээр тэднийг гишгэж, уурлан тэднийг дэвсэлсэн. Тэдний шүүс нь Миний дээл уруу үсэрч, Би Өөрийн бүх хувцсаа бузарласан билээ.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


«Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн. Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө. Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.


Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.


Үүнийг үзээд та нарын зүрх баясаж, та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.


Үзэгтүн, уур хилэнгээ болон шүүлт зэмлэлээ галын дөлтэй хамт буулгахаар гал дотор ЭЗЭН ирэх болно. Түүний тэрэгнүүд хуй салхи мэт ажээ.


Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.


Түүний эсрэг тал бүрд тулалдааны хашхираанаа өндөрсгө! Тэрээр бууж өгч, түүний багананууд унаж, хана хэрэм нь нураагдаж унав. Энэ бол ЭЗЭНий өшөө авалт. Түүнээс өшөө ав. Тэрээр хэрхэн үйлдсэн шиг, түүнд мөн түүнчлэн үйлд.


Вавилоны эсрэг нум татагч бүхнийг, олон хүмүүсийг дууд. Түүний эсрэг тал бүрд хуарагнаж, хэнийг ч бүү зугтаалга. Үйлдсэнийх нь дагуу түүнд эргүүлж төл. Үйлдсэн бүхнийх нь дагуу түүнд үйлд. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг, Израилийн Ариун Нэгэний эсрэг сагсууран онгирсон юм.


ЭЗЭН Өөрийн хилэнг гүйцэлдүүлж, Өөрийн догшин хилэнг асгав. Тэрээр суурийг нь түймэрдсэн галыг Сионд тавьжээ.


Та нарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно”.


Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Ийнхүү Миний уур гүйцэж, Би тэднээр Өөрийн хилэнг хангаж, Би тайтгарах болно. ЭЗЭН Би Өөрийн зүтгэл дотор айлдсаныг тэд, Намайг Өөрийн хилэнг тэдний дээр гүйцээсэн тэр үед л мэдэх болно.


Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь ба бүслэгдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би Өөрийн хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ.


Тир, Сидон ба Филистийн бүх газар нутгаа, та нар Миний хувьд юу юм бэ? Та нар Надад хариу төлөх гэж байна уу? Харин хэрэв та нар Надад хариу төлөх юм бол Би та нарын хариуг толгойн дээр чинь үтэр түргэн буцаана.


Би та нарын эсрэг хилэгнэн дайсагнаж, Би, бүр Би хүртэл та нарыг нүглийн чинь төлөө долоо дахин шийтгэх болно.


ЭЗЭН бол хартай, өширхөгч Бурхан юм. ЭЗЭН бол өширхөгч, хилэгнэгч юм. ЭЗЭН Өөрийнхөө өстнөөс өшөөгөө авдаг. Тэр Өөрийн дайснууддаа зориулан хилэнг хураадаг.


Учир нь Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдрын дотор ирж, хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Юу гэвэл бичигдсэн бүх зүйлс биелэгдэхийн тулд энэ нь өшөө авалтын өдрүүд байх юм.


Бурхан хүн бүрд үйлсийнх нь дагуу хариуг өгнө.


Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин, дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина.


Харин Өөрийг нь үзэн ядагчдад хариуг өгч, устгана. Тэр Өөрийг нь үзэн ядагчдад хойшлуулалгүй даруй хариу өгдөг.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдсан учраас Бурхан Өөрийн догшин уур хилэнгийн дарсны аягыг түүнд өгөв.


Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa