Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 57:6 - Ариун Библи 2004

6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд ундаан өргөл асгаж, идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд л ундаан өргөл асгаж, Идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?

Onani mutuwo Koperani




Исаиа 57:6
13 Mawu Ofanana  

Харин ЭЗЭНийг орхин, Миний ариун уулыг мартан, Аз завшааны төлөө ширээ засаж, Хувь тавилангийн төлөө найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс та нарын хувьд гэвэл,


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


«Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрүүдээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв.


Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.


Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.


Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэж хэл.


Би эдгээрийг үл шийтгэх гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?


Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхийн тулд зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг асгадаг.


Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.


Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


Модны тайрдсанд хандан «Сэрээч!» гэж, дүлий чулуунд «Босооч!» хэмээн хэлдэг хүн хөөрхийлөлтэй еэ! Тэдгээр нь чамд багш болж чадна гэж үү? Үзэгтүн, тэд чинь алт, мөнгөөр бүрүүлсэн бөгөөд дотор нь ямар ч амьсгал байдаггүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa