Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 57:4 - Ариун Библи 2004

4 Та нар хэнийг шоолж, хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ? Та нар тэрслэгчийн хүүхдүүд, худал хуурмагийн үр удам бөгөөд

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Та нар хэнийг шоолж байна вэ? Хэний эсрэг амаа томоор ангайлгаж, Хэлээ гаргана вэ? Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд, Худал хуурмагийн үр удам бөгөөд

Onani mutuwo Koperani




Исаиа 57:4
33 Mawu Ofanana  

Гэвч ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.


Хуу татахаар архиран байгаа арслан шиг Тэд над уруу амаа том ангайлгадаг.


Би бүх ясаа тоолж чадна. Тэд харж, над уруу гөлрөн ширтдэг.


Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг. Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн


Тэд над уруу амаа том ангайлгадаг. Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ.


Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөд Би согтуурагчдын дуу нь болсон.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.


Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу? Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү? Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм, эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.


“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч, дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.


Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.


Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!


Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.


Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.


царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж, хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдсан” хэмээн хэл.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэнд тэд зогсдог. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Тийм учраас чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аароны хувьд гэвэл, та нар түүний эсрэг гомдоллох тэр хэн юм бэ? гэлээ.


талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд,


үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон,


Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —


Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.


Эдгээрээс болж Бурханы уур хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр] ирэх болно.


бүхий л хүмүүс Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу аюулгүйгээр буцаж ирэв. Хэн ч Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг ганц ч үг дуугарсангүй.


Ингэхдээ тэд буруу үйлийнхээ төлөөст зовдог. Өдрийн цагаар наргиж, цэнгэхийг тэд жаргал хэмээн тооцдог байна. Толбо, өө сэв бүхий тэд та нартай хамт найрлахдаа өөрсдийн хуял тачаалдаа цэнгэдэг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa