9 Хээрийн бүх араатан, ойн бүх амьтад аа. Идэхээр ирэгтүн.
9 Хээрийн бүх араатан аа, Ойн бүх амьтад аа, Идэхээр ирэгтүн.
Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог. Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
Тэд хамтдаа уулын махчин шувууд, газрын араатнуудын төлөө үлдэнэ. Махчин шувууд зуныг тэдэн дээр өнгөрөөж, газрын араатнууд ургац хураалтын үеийг тэдэн дээр өнгөрүүлнэ.
Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.
Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу? Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу? Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж, Тэднийг залгиулуулахаар авчир!
“Миний бэлчээрийн хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид гаслантай яа!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно. Чи хээр талд унах болно. Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ. Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.
Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх агуу тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байгаа Миний тахил уруу тал бүрээс цуглар.
Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.