Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 56:8 - Ариун Библи 2004

8 Бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Аль эрт цугларсан хүмүүс дээр Би өөр хүмүүсийг цуглуулна”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Түүнд хэдийнээ цугларагсад дээр Би бусдыг бас цуглуулна.”

Onani mutuwo Koperani




Исаиа 56:8
25 Mawu Ofanana  

Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч, Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болон Таны магтаалд бахархуулахаар Биднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.


ЭЗЭН Иерусалимыг босгон барьдаг. Тэрээр Израилийн таран бутрагсдыг цуглуулдаг.


Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд, өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана. Миний хөвгүүдийг алс холоос, Миний охидыг газрын хязгаараас,


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Эзэн БУРХАН айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн, ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно. Тэд чиний хөвгүүдийг энгэртээ, охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Тэр “Иаковын овгуудыг босгон, Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг. Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.


“Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.


Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».


Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож, алс холын эргүүдэд тунхаглан, “Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан, хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.


Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно. Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг, Өөрийн зовоосон хүмүүсээ хүртэл цуглуулна.


Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно.


Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ.


иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй байх ямар газар уруу Тэр явах юм бол? Грек хүмүүсийн дунд суурьшсан иудейчүүд уруу очиж, грек хүмүүст сургаалаа заах гэсэн юм болов уу?


Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa