Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 56:2 - Ариун Библи 2004

2 Үүнийг үйлдэгч хүн, үүнээс зуурагч хүний хөвгүүн, амралтын өдрийг бузарлалгүй сахигч, аливаа мууг үйлдэхээс гараа татагчид ерөөлтэй еэ!”

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Үүнийг үйлдэгч хүн, Үүнээс зуурагч нэгэн, Амралтын өдрийг бузарлалгүй сахигч, Аливаа ёр мууг үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй еэ!”

Onani mutuwo Koperani




Исаиа 56:2
31 Mawu Ofanana  

Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд хандан —Та нар юунд амралтын өдрийг бузарлан, ямар муу үйлийг хийнэ вэ?


Шударга ёсыг сахигчид, Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ!


Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд Бүх бузар замаас хөлөө татсан юм.


ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ.


Бузар муугаас салж, сайныг үйлд. Амар тайвныг хайж, түүнийг мөрдөн мөшгө.


Бузраас хагацаж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно.


Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй.


Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун.


Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.


Цэх шулуун хүмүүсийн зам бол өөрсдийгөө хорон муугаас холдуулах явдал билээ. Өөрийн замыг анхааралтай ажигладаг хүн амиа хамгаална.


Үнэн ба хайр энэрэл нүглийг цагаатгадаг. ЭЗЭНээс эмээхүй нь хорон муугаас холдуулна.


Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, Учир нь тэр бол чиний амь мөн.


Зүүн, баруун талын аль уруу нь ч бүү гуйв. Хөлөө хорон муугаас зайлуулж яв.


Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.


Учир нь ЭЗЭН үүнийг айлдав. “Миний амралтын өдрийг сахин, Надад тааламжтайг сонгон, Миний гэрээг чанд мөрдөгч тайган хүмүүст


ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг, амралтын өдрийг бузарлалгүй сахин Миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг


Хэрэв чи амралтын өдрийг үл бузарлаж, Миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал, амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж, өөрийн замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, чалчилгүй, энэ өдрийг хүндэтгэвэл,


Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.


Миний амралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно” хэмээв.


Та нар Миний Амралтын өдрийг сахин, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.


Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! гэжээ.


Эзнийгээ ирэхэд, тийнхүү үйлдэж байгаа нь харагдах боол ерөөлтэй еэ.


Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй.


Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.


Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa