Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 56:12 - Ариун Библи 2004

12 “Ирэгтүн. Дарс авчирч, согтотлоо архи ууцгаая. Маргааш өнөөдөр шиг л байх болно. Бүр ч элбэг болно” гэж тэд хэлдэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

12 “Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая. Маргааш ч өнөөдөр шиг, Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.

Onani mutuwo Koperani




Исаиа 56:12
23 Mawu Ofanana  

Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөд тэд дэмжлэг авсан байдаг. Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.


Тэрээр зүрхэндээ “Би огт ганхахгүй. Үеэс үед би зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.


Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш.


Тийнхүү чи “Тэд намайг зодож л байсан. Би бэртсэнгүй. Нүдээд л байсан. Би мэдээгүй. Би хэзээ сэрэх бол? Дахиад уух юмсан” гэж хэлнэ.


Маргаашаар бүү сайрх. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ.


Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ.


Хатуу архины хойноос хөөцөлдөн өглөө эрт босон, дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид гаслантай яа!


Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.


Дарс уухдаа баатар, хатуу архи найруулахдаа зоригтой байгчид гаслантай яа!


Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.


Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс. Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг. Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Хэрэв би хүний ёсоор Ефест зэрлэг араатнуудтай тэмцэлдсэн бол надад ямар ашиг байсан бэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол “Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая”.


Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо болон түргэн зантай биш, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, хялбар олз ашиг хайдаггүй,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa