Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 54:11 - Ариун Библи 2004

11 “Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 “Салхи шуурганд туугдсан, Тайвширшгүй, дорд нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, Чиний суурийг индранилаар тавина.

Onani mutuwo Koperani




Исаиа 54:11
43 Mawu Ofanana  

Хаан зарлиг буулгасанд өргөөний суурийг зассан чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу олборложээ.


Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв.


Өөрийн бүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу, олон өнгийн чулуу, бүх төрлийн эрдэнэсийн чулуу болон шохойн чулууг маш ихээр бэлдсэн.


Цааш нь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ.


Тэр нь Офирын алтаар, үнэт оникс, эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.


Зөв шударга хүний зовлон зүдгүүр их байдаг, Харин ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь авардаг.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


Израилийн Бурханыг үзэв. Түүний хөлийн доор нь тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.


ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


Түүний гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа агаад Түүний бие нь биндэрьяагаар доторлосон зааны ясан сийлбэр болой.


Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.


Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.


Би Корешт хандан «Тэр Миний хоньчин. Миний бүх хүслийг тэр гүйцэтгэнэ» гэв. Тэр Иерусалимд хандан «Чи босгогдоно», мөн сүмд хандан «Чиний суурь нь тавигдана» гэж айлдана”.


Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв.


Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.


«Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон”.


Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар, дааман хаалгуудыг болроор хийж, хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.


ЭЗЭН чамайг сэтгэлээр унасан, хаягдсан эхнэр мэт, залуу үедээ гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт дуудсан” гэж чиний Бурхан айлдаж байна.


Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно.


Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд “Энэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».


Намайг ёолохыг тэд сонссон ч Намайг тайтгаруулах хэн ч алга. Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод, Таны үйлдсэнд тэд баярлаж байна. Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.


Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.


Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв.


Энэ нь хана хэрмээ барих өдөр болно. Тэр өдөр чиний хил хязгаар өргөсөх болно.


Үзэгтүн. Нуурт маш хүчтэй шуурга босож, завь давалгаанд автсан боловч Есүс унтаж байлаа.


Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.


дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Та нар элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.


Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa