Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 54:1 - Ариун Библи 2004

1 “Хүүхэд төрүүлээгүй, хүүсэр нэгэн ээ! Баярлан хашхирагтун. Төрөхийн зовлон үзээгүй байгаа та нар, бахдан дуулж, бархиран хашхирагтун. Учир нь ганц бие хүний хөвгүүд нь гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи, Баярлан хашхирагтун. Төрөх зовлон үзээгүй чи, Бахдан дуулж, хашхирагтун. Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон байх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 54:1
21 Mawu Ofanana  

Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.


Тэрээр хүүсэр эмэгтэйг Хүүхдүүдийн жаргалт эх болгон гэрт нь амьдруулдаг. ЭЗЭНийг магтагтун!


Бид бяцхан охин дүүтэй агаад түүнд хөх байхгүй билээ. Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


Тэд дуугаа өргөж, баяр хөөрийн төлөө хашхирна. Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.


ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна.


Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.


Учир нь эвдэрсэн хоосорсон балгас, сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно. Чамайг залгигчид холдоно.


Чиний хагацлын хүүхдүүд чихэнд чинь «Энэ газар надад хэтэрхий давчуу байна. Надад амьдарч болох өрөө өгөөч» гэж хэлнэ.


Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн, чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно.


Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө. Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.


Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!


Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.


Учир нь “Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун. Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир. Яагаад гэвэл ганц бие эмэгтэй нь нөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно” гэж бичигдсэн байдаг.


Цатгалан байсан нь талхны төлөө өөрсдийгөө хөлсөлцгөөж, харин өлсгөлөн байсан нь өлсөхөө больжээ. Хүүсэр эмэгтэй ч хүртэл долоо төрж, харин олон хүүхэдтэй эмэгтэй зовно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa