Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 52:5 - Ариун Библи 2004

5 Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 “Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна.

Onani mutuwo Koperani




Исаиа 52:5
27 Mawu Ofanana  

Харин хийсэн энэ хэргээрээ чи ЭЗЭНий дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүү ч заавал үхнэ гэв.


Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөд Тэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.


Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас, Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.


Бурхан, өстөн хэдий болтол тохуурхаж, Дайсан ч Таны нэрийг хэдий болтол мөнхөд хараан зүхэх вэ?


ЭЗЭН, дайсан тохуурхсаныг болон Мунхаг хүмүүс Таны нэрийг хараан зүхснийг санаач.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


«Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ?


Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.


Исаиа тэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. “Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.


Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.


Чиний хөвгүүд муужран, торонд орсон зээр шиг гудамж бүрийн эхэнд хэвтэнэ. Тэд ЭЗЭНий хилэн хийгээд Бурханы зэмлэлээр дүүрэн байна.


«Доош хэвт. Бид чам дээгүүр алхана» гэж чамд хэлж байсан, чамайг тамлагчдын гарт Би түүнийг өгнө. Дээгүүр чинь алхагсдад чи нуруугаа газар мэт, гудамж мэт болгосон”.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.


Намайг ёолохыг тэд сонссон ч Намайг тайтгаруулах хэн ч алга. Бүх дайснууд минь миний гай гамшгийн талаар сонсоод, Таны үйлдсэнд тэд баярлаж байна. Тэдний надтай адил болох өдрийг Та тунхагласан ёсоороо авчраасай.


Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав. Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа. Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.


Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.


Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу, Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.


Учир нь «Бурханы нэр та нараас болж харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» гэж бичигдсэн байдаг.


Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа Леви залуугийн дууг таньжээ. Тэгээд тэднийд орж, —Хэн чамайг энд авчрав? Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд чамд юу байна вэ? хэмээн түүнээс асуув.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa