Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:8 - Ариун Библи 2004

8 Учир нь дээл хувцас мэт тэднийг хүр эрвээхий идэж, ноос мэт тэднийг өт хорхой иднэ. Харин Миний үнэн зөв мөнхөд байж, Миний аврал нь бүх үед байна”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Учир нь дээл хувцас мэт, Тэднийг хивэн эрвээхэй идэж, ноос мэт, тэднийг өт хорхой иднэ. Харин зөвт байдал минь мөнхөд, Аврал минь үеийн үед байна.”

Onani mutuwo Koperani




Исаиа 51:8
12 Mawu Ofanana  

Энэ зуур би хорхойд идүүлсэн хувцас мэт, муудсан зүйл мэт ялзарч байна.


Тэгвэл шавар сууцанд амьдардаг, үндэс суурь нь шороонд байдаг, дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!


Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно».


Израиль ЭЗЭНээр аврагдан Мөнхийн авралыг олно. Та нар үүрд мөнх ичихгүй, гутамшиг болохгүй.


Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.


Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг. Хэн Намайг яллах вэ? Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ.


Тэнгэр өөд харагтун. Дараа нь доош, газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин Миний аврал мөнхөд байж, Миний үнэн зөв мөхөхгүй.


“Энэ нь Миний хувьд, Ноагийн өдрүүд мэт бөгөөд тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан. Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.


“Дараа нь тэд гарч, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхой нь үхэхгүй, тэдний гал нь унтрахгүй. Тэд бүх махан биед жигшил болно”.


Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө буюу хилэнцийг дуусгаж, нүглийг төгсгөж, гэм буруугийн төлөө эвлэрүүллийг бүтээж, мөнхийн зөв шударга байдлыг тогтоож, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжилж, хамгийн ариун газрыг тослохын тулд далан долоон хоног тогтоогдсон юм.


Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.


Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa