Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:19 - Ариун Библи 2004

19 Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэрхэн Би чамайг тайвшруулах вэ?

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Ийм хоёр юм чам дээр уналаа. Чиний төлөө хэн гашуудах вэ? Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд. Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?

Onani mutuwo Koperani




Исаиа 51:19
26 Mawu Ofanana  

Иовд тохиолдсон энэ бүх гай зовлонгийн талаар түүний гурван найз болох теман хүн Елифаз, шух хүн Билдад, наамат хүн Зофар нар сонсоод, тус тусын газраас ирэв. Тэд түүнийг тайтгаруулж, тайвшруулахын тулд ирэхээр хамтдаа болзжээ.


Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ.


Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.


Наран доор үйлдэгдэх дарамт дарлалын бүх үйлдлийг дахин би харлаа. Дарлагдагсдын нулимсыг харж байхад тэднийг тайтгаруулах хэн ч алга. Дарлагсдын талд хүч байхад, харин тэдэнд тайтгаруулах хүн алга байв.


Үгээгүй гуйлгачин идэж, ядуус аюулгүй амгалан хэвтэнэ. Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ. Үлдэгсэд чинь ингэж алагдана.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.


Хүүхдээ алдах, бэлэвсрэхийн аль аль нь гэнэт нэг л өдөр чам дээр ирнэ. Чиний илбүүд, чиний ид шид хичнээн хүчтэй ч энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.


“Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.


Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан,


Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан, өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана.


Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээрээ. Тэд зүүн гарт юу байгаагаа идэвч үл цадна. Хүн бүр өөрийнхөө шууны махнаас иддэг.


Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ? Хэн чиний төлөө гашуудах вэ? Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.


Би тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү? Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон, миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.


Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. “Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.


Мэгдэлт болон урхи, сүйрэл болон үгүйрэл бидэнд учрав.


Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн, ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол,


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Хүн, амьтныг түүнээс таслахын тулд Би Өөрийн дөрвөн хүнд шийтгэл болох илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Энэ нь газрын ногоог идэж дуусахад, тэр үед би хэллээ. —Эзэн БУРХАН өршөөн соёрх! Иаков нь жижиг учраас яаж зогсож чадах вэ?


Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.


Тийм учраас бид тайвширсан. Бидний тайвшралын зэрэгцээ Титийн баяр хөөрөнд бид бүр ч их баярласан. Яагаад гэвэл түүний сүнс та бүгдээс болж сэргэсэн байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa