Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 51:15 - Ариун Библи 2004

15 Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.)

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн.

Onani mutuwo Koperani




Исаиа 51:15
16 Mawu Ofanana  

Та тэдний өмнө тэнгисийг хувааж, Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн. Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан.


Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.


Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож, Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.


Улаан Тэнгисийг хоёр хэсэгт хуваасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Та Өөрийн хүчээр далайг хуваасан. Та усан доторх далайн амьтдын толгойг бяцалсан.


Тэгээд Би та нарыг Өөрийнхөө ард түмэн болгож, Би та нарын Бурхан болно. Би бол та нарыг египетчүүдийн хүнд ачаан доороос гаргасан та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.


Бидний Аврагч түмэн цэргийн ЭЗЭН бол Түүний нэр, Израилийн Ариун Нэгэн.


Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд, Израилийн Бурханд түшиж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.


Далай тэнгис, их гүний усыг хатаан, аврагдагсдыг гатлуулахын тулд тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?


Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


Гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.


Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa