Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:8 - Ариун Библи 2004

8 Намайг Зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя. Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:8
16 Mawu Ofanana  

Хэн надтай тэмцэлдэх юм бэ? Тэгвэл би дуугүй байж, үхье.


Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд Таны бүх тушаалууд ч үнэн билээ.


Үхэр, илжиг, хонь, хувцас хунар, эсвэл “Энэ минийх” гэж хэн нэгнийх нь хэлэх аливаа алдагдсан зүйл болох итгэл эвдсэн тохиолдол болгонд хоёр тал заргаа шүүгчдийн өмнө авчрах ёстой. Шүүгчдийн буруутгасан хүн нь хөршдөө хоёр нугалж төлнө.


“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.


“Эргийн орнууд аа. Намайг чимээгүй сонсогтун. Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.


“Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж, “Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.


Надад сануулагтун. Өөрсдийн хэргээ хамтран шүүн хэлэлцье. Зөв гэдгээ батлахын тулд чи учир шалтгаанаа хэлэгтүн.


ЭЗЭНий дотор Израилийн бүх үрс зөвтгөгдөж, алдаршина.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болохоор түргэн сайдах хэрэгтэй. Эс тэгвэл арцалдагч хүн чинь чамайг шүүгчид өгч, шүүгч түшмэдэд хүргэж, чи шоронд хаягдах вий.


маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилч нар, шүүгчдийн өмнө зогсоно.


Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.


Би тэнгэрт чанга дуугаар ингэж хэлэхийг сонсов. —Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч доош хаягдсан учраас эдүгээ бидний Бурханы аврал, хүч, хаанчлал ба Түүний Христийн эрх мэдэл хүрч ирлээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa