Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:6 - Ариун Библи 2004

6 Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:6
20 Mawu Ofanana  

Тиймээс би тэдэнтэй тэмцэж, тэднийг хараан, тэдний заримыг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг Бурханаар тангараглуулан —Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч өөрийн хөвгүүдэд, эсвэл өөрсдөдөө авах ёсгүй.


Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж, зэвүүцлээр хацар дээр минь занчиж, миний эсрэг нэгдсэн билээ.


Тэд намайг үзэн ядаж, надаас дөлцгөөж, нүүр уруу минь нулимахаас ч цээрлэдэггүй аж.


Тариачин миний нурууг анжсаар хагалав. Тэд урт шан татсан билээ”.


Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ. Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.


Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.


Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.


Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.


Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.


Цэргийн бүлгүүдийн охин оо, өөрсдийгөө цэргийн бүлгүүд болгож цуглуул. Тэд биднийг бүсэлсэн. Тэд саваагаар Израилийн шүүгчийн хацрыг саваадах болно.


Гэвч ЭЗЭН Мосед —Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.


Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад, —


Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдсаны дараа цовдлуулахаар болжээ.


Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо.


Харин Би та нарт хэлье, хар санаатай хүнийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүнд нөгөө хацраа бас тавьж өг.


Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.


айлдтал дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ.


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa