Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 50:11 - Ариун Библи 2004

11 Үзэгтүн, гал ноцоож, бамбаруудаар өөрсдийгөө хүрээлэгч та нар бүгдээрээ галынхаа гэрэлд, ноцоосон бамбаруудынхаа дундуур алхагтун. Үүнийг чи Миний мутраас авна. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Гал ноцоож, Гал сумаараа хүрээлэгчид ээ, харагтун, Бүгдээрээ галынхаа гэрэлд, Ноцоосон сумнуудынхаа дундуур алхагтун. Мутраас минь авах зүйл чинь энэ билээ. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.

Onani mutuwo Koperani




Исаиа 50:11
30 Mawu Ofanana  

Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ. Би тэдний цусан ундаан өргөлийг өргөхгүй, Тэдний нэрийг ч уруулаараа дуудахгүй.


Хорон муу хүний зовлон гуниг олон билээ. Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.


Галтай мод болон үхлийн нумыг шидэгч галзуу хүн байдаг.


Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Учир нь бузар муу явдал нь гал мэт шатаж, үүргэнэ болон өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, дээшээ утаан багана мэт хөөрнө.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.


Израилийн гэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.


“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон. Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг, инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.


Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн, үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?


Тэгтэл хаан зарц нартаа “Түүний гар, хөлийг хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирах болно” гэж хэлжээ.


Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв.


Тиймээс Би “Та нар нүглийнхээ дотор үхнэ” гэж та нарт хэлсэн. Учир нь хэрэв та нар “Би байдаг” гэдэгт итгэхгүй бол та нар нүглийнхээ дотор үхнэ гэлээ.


Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.


Учир нь Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав.


Хэл бол гал бөгөөд хорт муу явдлын ертөнц аж. Хэл нь бидний эрхтнүүдийн дунд байж бүх биеийг бузарладаг. Хэл бидний амьдралын хүрдийг галдан шатаадаг бөгөөд өөрөө тамаар асаж байдаг.


Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.


Хэрэв хэн нэгний нэр амийн номд бичигдсэн нь олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa