Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:9 - Ариун Библи 2004

9 Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:9
14 Mawu Ofanana  

Тэр газар нутаг хоосролынхоо бүх өдрүүдэд амралтын жилээ эдэлж, далан жил гүйцтэл амралтын өдрийг сахисан. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд болой.


Тэрээр эзгүйрсэн хотуудад болон хэний ч амьдрахааргүй сууцнуудад амьдарч байсан.


Түүнд залгих юу ч үлддэггүй, тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.


Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг. Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.


Гэвч түмэн цэргийн ЭЗЭН Өөрийгөө надад илчлээд “Та нарыг үхтэл энэ нүгэл үнэхээр цагаатгагдахгүй” гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдав.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.


Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.


Харагтун, том байшингууд хэсэг болтлоо, жижиг байшингууд хэлтэрхий болтол хэмхрэгтүн хэмээн ЭЗЭН тушаах гэж байна.


Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.


Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна.


Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa