Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:6 - Ариун Библи 2004

6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад, тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин өргөст бут, үүргэнэ ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:6
32 Mawu Ofanana  

Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,


улаан буудайн оронд өргөст ургамал, арвайн оронд хогийн ургамал ургаг гэв. Иовын үг барагджээ.


Тэгтэл бүх талбай нь хогийн ургамалд баригдсан, Халгайгаар дүүрсэн ба чулуун хашаа нь нурсан байлаа.


Хотын дотор хоосрол үлдэж, дааман хаалга нь эвдэрчээ.


Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ.


Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно. Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж, жимс хураалт болохгүй.


Учир нь эвдэрсэн хоосорсон балгас, сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно. Чамайг залгигчид холдоно.


Өргөст бутны оронд нарс, халгайн оронд мирт л ургана. Энэ бол ЭЗЭНд нэр, үл устах мөнхийн тэмдэг болно”.


Тэд бүгдээрээ ирж, эзгүй хөндий, хавцал цохионы өнцөг, бүх л үүргэнийн бут болон устай бүх газарт сууна.


Ган гачгийн талаар ЭЗЭНий үг Иеремиад ирсэн нь


Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу? Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН? Тийм учраас бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.


Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.


Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм” хэмээв.


Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно. Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна. Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч, тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.


Тэрээр миний усан үзмийн модыг сүйтгэж, миний инжрийн модыг цуулжээ. Тэрээр модны хальсыг нь хуулж, тэднийг унагасанд мөчрүүд нь цагаарсан юм.


“Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан. Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй. Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


“Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Өөрсдийнхөө эш үзүүлэх өдрүүдийн туршид тэд бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах хүч тэдгээрт бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамшгаар дэлхийг цохих хүч бий.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa