Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:29 - Ариун Библи 2004

29 Тэдний хүрхрэх нь эм арслан мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, олзоо шүүрэн авахдаа архирдаг. Тэд олзоо аваад явахад, түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

29 Тэдний хүрхрэх нь эрслэн мэт ажээ. Тэд залуу арслангууд шиг архирч, Олзоо шүүрэн авахдаа архирнам. Тэд олзоо аваад явахад, Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:29
20 Mawu Ofanana  

Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?


Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун, Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Учир нь ЭЗЭН надад “Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч тэдний дуу чимээг үл хайхран, айхгүйгээр олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг түмэн цэргийн ЭЗЭН дайн хийхээр Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.


Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.


Гэвч энэ бол тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан. Тэд олз болсон. Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.


Залуу наснаас чинь хамт арилжаа наймаа хийж, хамт хөдөлмөрлөсөн нөхөд чинь чамд ийм л юм хийж чадна. Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчлэх бөгөөд чамайг хэн ч аврахгүй”.


Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ. Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ. Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.


Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


“Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээрийн эсрэг Иорданы шугуйгаас нэгэн нь арслан мэт гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудуулах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг залгисан эхнийх нь Ассирийн хаан бөгөөд түүний ясыг хугалсан сүүлийнх нь Вавилоны хаан Небухаднезар юм.


Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч, арслангийн гүег мэт хүрхэрнэ.


Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно. Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.


Арслан нь архирчээ! Хэн үл эмээх вэ? Эзэн БУРХАН айлджээ! Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.


Тэнд арслангуудын нүх, залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж, тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.


Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд, шүүгчид нь үдшийн чононууд юм. Тэд өглөө юу ч үлдээдэггүй.


Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана. Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.


Тэр тухлан арслан мэт хэвтэнэ. Арслан мэт түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөх агаад чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa