Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:2 - Ариун Библи 2004

2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, шилмэл усан үзмийг суулгаж, талбайн голд цамхаг босгоод, түүний дотор усан үзмийн шахуурга суулгаж гэнэ. Тэгээд Тэр сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад, Шилмэл усан үзмийг суулгаж, Талбайн голд цамхаг босгоод, Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ. Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал зэрлэг жимс ургажээ.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:2
31 Mawu Ofanana  

Би Өөрийн ард түмэн Израильд газар нутаг тогтоож, тэднийг тэнд суулгана. Тэд өөрсдийн газарт суун, дахин үймээн самуунд ч автахгүй, муу хүмүүс тэднийг урьдынх шиг зовоохоо ч болино.


Тэр өдрүүдэд Иудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариаг авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, тэднийг амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав.


Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан. Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.


Та түүнд хөрсийг бэлтгэсэн бөгөөд Тэр нь газарт гүнзгий үндэслэж, нутгийг дүүргэсэн.


Тэгэхгүй бол, би болон Таны ард түмэн Таны мэлмийд тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдсанаар мэдэгдэх биш үү? гэв.


Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.


Яагаад гэвэл түмэн цэргийн ЭЗЭНий усан үзмийн талбай бол Израилийн гэр, Түүний таалан соёрхдог ургамал нь Иудагийн эрчүүд юм. Тэр шударга үнэнийг эрсэн боловч, цус урсгахыг үзэв. Зөвийг эрсэн боловч, зовлонт дууг сонсжээ.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.


Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм. Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?


Израиль бол саглагар усан үзмийн мод юм. Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг. Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв. Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.


Би түүнийг хадны оройгоос харан, толгодоос ажиглаад, харагтун, үндэстнүүдийн дунд тоологдохооргүй, ангид орших ард түмэн байна.


Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.


Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.


Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.


Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар боолоо илгээв.


Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм.


Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?


Тэнэг мунхаг хүмүүс ээ! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү? Тэр чамайг бүтээж, бий болгосон.


Түүний дараа Сорекийн хөндийд амьдардаг Делила хэмээх эмэгтэйд Самсон дурлав.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa