Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:14 - Ариун Библи 2004

14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн Амаа хязгааргүй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ нь, Хөгжил, баясал тийшээ бууна.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:14
26 Mawu Ofanana  

Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон. Үхэл тэдний хоньчин болно. Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч, Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана. Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.


Тэдэн дээр үхэл гэнэт ирэг. Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг. Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.


Тэднийг Үхэгсдийн орон мэт амьдаар нь, Бас нүхэнд унагсад мэт бүхлээр нь залгицгаая.


Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.


Эдгээр нь Үхэгсдийн орон, Үр хүүхэдгүй хэвлий, Ус ууж ханадаггүй газар хийгээд “Одоо болсон” хэмээн хэлдэггүй гал зэрэг юм.


Чиний бүх жавхлан, чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав. Чиний доор өт тархан, хорхойнууд чиний бүтээлэг болно».


Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.


Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн, миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.


Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад, наргигчдын шуугиан зогсож, ятгын баясгалант эгшиг тасарна.


Учир нь Тофет нь эртнээс бэлэн болжээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.


Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг байна.


Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.


Тэд орооцолдсон өргөс шиг, өөрсдийнхөө ундаанд согтуурагсадтай адил бөгөөд гандаж хатсан сүрлийн иш мэт шатаагдана.


Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана.


Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог.


Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa