Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 5:1 - Ариун Библи 2004

1 “Би одоо хайртдаа зориулж, Түүний усан үзмийн талбайн тухай хайртынхаа дууг дуулъя. Миний хайрт маш үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

1 Би одоо хайртдаа зориулж, Усан үзмийн талбайнх нь тухай Хайртынхаа дууг дуулъя. Хайрт минь маш үржил шимтэй гүвээн дээр Усан үзмийн талбайтай байлаа.

Onani mutuwo Koperani




Исаиа 5:1
23 Mawu Ofanana  

Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна, Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.


Миний зүрхэнд сайн үг бялхам байна. Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя. Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.


Таны хайрт чөлөөлөгдөхийн тулд Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.


Та усан үзмийн нэгэн модыг Египетээс гаргасан. Та үндэстнүүдийг хөөн гаргаж, түүнийг суулгасан.


Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.


Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.


Би унтаж байсан боловч зүрх минь сэрүүн байв. Дуу чимээ! Хайрт минь тогшин “Дүү минь, хонгор минь, надад онгойлгооч, тагтаахан минь, төгс нэгэн минь! Учир нь толгой минь шүүдэрт, туг үс минь шөнийн чийгт норжээ” гэв.


Би өөрийнхөө хайртынх бөгөөд хайрт минь ч минийх болой. Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг билээ. —


Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж, Миний тариалангийн талбайг талхлав. Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.


Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм. Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?


Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ?


Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.


Израиль бол саглагар усан үзмийн мод юм. Тэр өөртөө зориулан үр жимсийг гаргадаг. Түүний жимс ихсэх тусам тэр илүү их тахилын ширээнүүдийг бүтээв. Түүний газар нутаг элбэг дэлбэг болох тусам тэрээр ариун баганануудыг илүү сайнаар босгов.


Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.


Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.


Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ.


Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.


Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.


Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг,


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa