Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Исаиа 49:21 - Ариун Библи 2004

21 Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан. Тэд хаанаас ирсэн бэ?» гэж хэлнэ”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, Хүүсэр, цөлөгдсөн болоод тэнүүлч тул Хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлджээ. Тэд хаана байв аа?» гэж хэлнэ.”

Onani mutuwo Koperani




Исаиа 49:21
21 Mawu Ofanana  

Усан үзмийн талбай дахь нуувч, өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болон бүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.


Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.


Харин Миний мутрын бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахдаа, тэд Миний нэрийг нандигнана. Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан, Израилийн Бурханы аймшиг дотор зогсоно.


Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.


Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн, тэдний хүндэт хүмүүс нь өлсөж, олон түмэн нь цангаж зовно.


Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.


Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно.


Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж буй тэд хэн бэ?


Үүнээс хойш чамайг “Мартагдсан” хэмээн, чиний газрыг “Эзгүй зэлүүд” гэж хэлэхгүй. Харин чамайг “Түүний доторх Миний баяр хөөр” гээд, чиний газрыг “Гэрлэсэн” гэж нэрлэнэ. Учир нь ЭЗЭН чамд баярлан, чиний газар гэрлэх болно.


Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо. Иерусалим эзгүйрлээ.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


Хэрэв та зэрлэг чидуны модноос тастагдсан бөгөөд чанарынх нь эсрэг таримал чидун модонд залгагдсан юм бол, тэгэх тусмаа байгалийнх нь байгалийнхаа модонд залгагдах биш үү?


Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa