16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн. Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.
16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө.
Үүнийг өөрийн гарт өөртөө тэмдэг болгон, хоёр нүдний хоорондох сануулга болгож, ЭЗЭНий хуулийг амандаа байлга. Учир нь хүчит мутраараа ЭЗЭН чамайг Египетээс гаргасан билээ.
Зүрхэндээ намайг тамга мэт, гар дээрээ намайг тамга мэт тавь. Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй, хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ. Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.
Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр хэрэм, бэхлэлт босгосон.
Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар, дааман хаалгуудыг болроор хийж, хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
Чиний нутагт хүчирхийлэл, хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал, дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.
Иерусалим аа, Би чиний хэрмэн дээр манаач нарыг тавив. Тэд бүх л өдөржин, бүх л шөнөжин хэзээ ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч аа, бүү амрагтун.
Тэр Иерусалимыг босгож, байгуулж газрын магтаал болгох хүртэл нь Түүнд бүү амралт өгөгтүн.
Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана.
түмэн цэргийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглаад” Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.